Сайн байна ууХяналтын камерын системийн суурилуулалт, засвар үйлчилгээ

"Минжит Харз Булаг" ХХК компаний хамт олон нь хувь хүн, албан байгууллагуудад дараах ажил үйлчилгээг санал болгож байна

Бид айл гэр, албан байгууллага, олон нийтийн газарт аюулгүйн байдлыг хангахад чухал үүрэгтэй орчин үеийн гадаа, дотор IP хяналтын камерын системийн суурилуулалт, баталгаат болон баталгаат хугацааны дараах засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж байна. Хяналтын камерын системийг цар хүрээний хувьд хялбар энгийнээс том нэгдмэл сүлжээ бүхий олон төрлийн үйлдэлтэй, цогц систем хүртэл зохион байгуулах боломжтой. Бид Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт өөрийн унаагаар шуурхай очиж үйлчилдэг.

Бидний баримталдаг зарчим бол хэрэглэгчдээ чанартай, баталгаат бүтээгдэхүүнээр хангах явдал юм.

Бидний тухай

Яагаад IP камер гэж

IP камер нь видео дүрсийг объект дотроос, мөн гаднаас буюу зайнаас хянах боломжийг олгодог дэвшилтэт тоон системийн камер юм. IP сүлжээний эринд амьдарч, ажиллаж байгаа бидний ая тух, аюулгүй байдлыг дээд зэргээр хангах бүтээгдэхүүнүүд ар араасаа өрсөлдөн гарч ирсээр байгаатай уялдуулан таны хэрэгцээгээ шаардлагад нийцсэн хяналтын камерыг бид суурилуулж байна.

Баталгаат засвар үйлчилгээХяналтын камерын системийн суурилуулалт, засвар үйлчилгээ

Үйлчлэх хүрээХяналтын камерын системийн үйлчлэх хүрээ

Айл гэр

  • Айл гэр нь эд хөрөнгөө алдахаас сэргийлэх, аюулгүй, амар тайван орчинд амьдрах, бусад тулгарч болзошгүй эрсдлээс сэргийлэхэд чухал үүрэгтэй.

Албан газар

  • Үүнд мөн дэлгүүр, худалдааны төв, үйлчилгээний газар, тоглоомын төв, үйлдвэр, уул уурхай, банк, эмнэлэг сувилал, хотхон, хороолол хамрагдана.

Сургууль

  • Цэцэрлэг, сургуулийн анги танхимыг багш, ажилтнууд хянахаас гадна эцэг, эхчүүд зайнаас өөрийн гар утас, компьютерээ ашиглан шууд дүрсээр хүүхдээ хянах боломжтой.

Гудамж

  • Гудамж, зам талбай, гүүр гарам, уулзвар, автомашины зогсоолд байрлуулсанаар нийтийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, хянах, бүртгэх давуу талуудыг олгоно.

СэтгэгдэлХяналтын камерын системийн суурилуулалт, засвар үйлчилгээ

  • Манай 124-р сургуулийн дотор болон гадна IP камерын системийг суурилуулуулж бидэнтэй байнга хамтран ажиллаж байгаа танай хамт олонд баярлалаа. Нийслэлийн 124-р сургуулийн захирал Чулуунбат

    Чулуунбат
  • Манай сумын цэцэрлэгийн камерын системийг суурилуулж, гудамж, зам талбайн цагдаагийн камерын системийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн та бүхэнд баярлалаа. Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг дарга Цоож

    Цоож
  • Баярлалаа. "Book Zone" дэлгүүрийн захирал

    Болортуул
  • Ажлын амжилт хүсье. "Rock Shugar" рестораны захирал

    Тогос

Камерын тухай

Хэрвээ та манай камерын системийн талаарх шинэ мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл бүртгүүлнэ үү!