IP болон Аналог камерын ялгааХяналтын камерын системийн суурилуулалт, засвар үйлчилгээ

Аналоги камерын хувьд үйлдвэрлэлээс шахагдаж байгаа хуучин шийдэл бөгөөд одоогийн байдлаар IP буюу тоон системийн камерын үйлдвэрлэл, нийлүүлэлт голлох байр суурийг эзлэж байна. IP камер хэрэглэгчийн бүхий л хэрэгцээг нэг дор шийдэж өгдөгөөрөө давуу талтайг харгалзан манай компани нь голдуу IP хяналтын камерын системийг суурилуулдаг бөгөөд тухайн хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тохирох шийдлийг гарган үйлчилгээ үзүүлдэг. IP болон аналоги камерын ялгааг үзүүлбэл:

Уламжлалт Аналог камер:

- IP камераас өмнө зохион бүтээгдсэн (90-оны дундуур).
- Өртөг хямд.
- Мэдээлэл аналог хэлбэрээр дамжина (сарнилттай дамжина).
- Дүрсний чанар сайн биш.
- Суурилуулалт хялбар, үйлчилгээний өртөг бага.
- Зөвхөн бичигч төхөөрөмжийн хамт ажиллана.
- Зайнаас хянах боломжгүй.

IP камер:

- Аналог камерын дараа зохион бүтээгдсэн.
- Дэвшилтэт тоон технологид суурилагдсан.
- Мэдээлэл тоон хэлбэрээр дамжина (ямар ч сарнилтгүйгээр хол зайд дамжина).
- Дүрсний чанар маш сайн.
- Суурилуулт, үйлчилгээ нь тусгай мэдлэг шаардана.
- Бичигч төхөөрөмжгүйгээр бие даан ажиллах чадвартай.
- Зайнаас хянах боломжтой.
- Мэдээлэл дамжуулахад утасгүй буюу Wi-fi технологи ашиглах боломжтой.

Камерын тухай

Хэрвээ та манай камерын системийн талаарх шинэ мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл бүртгүүлнэ үү!