Хяналтын камерын матрицын гэрэл мэдрэмтгий чанар (эсвэл зүгээр л мэдрэмтгий байдал) нь орчны гэрэлтүүлгийн нөхцөлд түүний үзүүлэх хариу урвалыг тодорхойлдог. Камерын гэрэл мэдрэмтгий чанар өндөр байх тусам орчны гэрэлтүүлэг муу байсан ч дүрсийг чанартайгаар үзүүлдэг. Иймд орчны гэрэлтүүлэг хангалтгай байх тусам камерын дүрсний бичлэг сайжирна.
Харин өдөр/шөнө горимд ажилладаг хяналтын камеруудын хувьд орой харанхуй болмогц хар-цагаан дүрсний горимд автоматаар шилжихээс гадна инфра улаан туяаны гэрэлтүүлэг нь идэвхжиж бүрэн харанхуй орчинд ч видео бичлэгийг үргэлжлүүлэн бичиж хадгалах чадвартай.
Гэрэлтүүлгийн хэмжилтийн олон улсын стандарт нэгжийг люкс (lux) гэж нэрлэдэг бөгөөд 1 люкс нь 1 км-ийн гэрэлтүүлэгч урсгал 1 квадрат талбайд тусах гэрэлтүүлэгтэй гэрэлтүүлэг юм. Бидний хүрээлэн буй орчны гэрэлтүүлгийн үзүүлэлтүүд:
Нарлаг өдөр гудамжинд |
100000…5000 люкс |
Бүрхэг өдөр гудамжинд |
5000 люкс |
Дэлгүүр, супермаркет |
1500…750 люкс |
Офисын өрөө |
50-500 люкс |
Зочид буудлын танхим |
100…200 люкс |
Склад агуулах, далд авто зогсоол |
75…30 люкс |
Орой бүрэнхий гудамжинд |
10 люкс |
Орой гэрэлтүүлэг сайтай авто зам |
10 люкс |
Кино театрын үзэгчдийн суудал орчимд |
3…5 люкс |
Орой гэгээ тасрах үед |
1 люкс |
Шөнө дунд гэрэлтүүлэггүй гудамжинд |
0,3…0,1 люкс |
Сартай шөнө дунд гудамжинд |
0,05 люкс |
Саргүй шөнө дунд гудамжинд |
0,01 люкс |
Шөнө дунд оддын гэрэлд |
0,003…0,1 люкс |
Камерын хяналтын систем суурилуулах, засвар үйлчилгээ хийлгэхдээ дээрх хүснэгтийг анзаарна уу.