ҮйлчилгээХяналтын камерын системийн суурилуулалт, засвар үйлчилгээ

Манай компани дараах ажил үйлчилгээг санал болгож байна:

Хяналтын IP болон аналог HD камерын системийн суурилуулалт, баталгаат засвар үйлчилгээ.

Баталгаат хугацаа: камерын системийг суурилуулснаас хойш 6 сар. Баталгаат хугацааны туршид гарсан гэмтэл, доголдолыг үнэ төлбөргүйгээр арилгаж мөн зааж зөвлөж үйлчилнэ.

Баталгаат хугацааны дараах засвар үйлчилгээ.

Баталгаат хугацаа дуусахад үйлчлүүлэгчийн хүсэлтээр "Үйлчилгээний гэрээ" байгуулж сар бүр тодорхой хөлстэйгөөр хамтран ажиллана. Ингэхдээ хяналтын камерын системд илэрсэн гэмтэл доголдлыг арилгах, камер болон түүнийг дагалдах хэрэгслийн хэвийн ажиллагаанд анхаарал тавих, бичлэг 30-60 буюу түүнээс дээш хугацаагаар хадгалж архивлах зэрэг олон талт үйлчилгээг үзүүлнэ. Шинээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний мэдээ мэдээлэл, үр ашгийг танилцуулж байх болно.

Аж ахуйн нэгж, байгууллагын хуучин эвдрэлтэй камерын системийг шинэчилж, засаж, сайжруулж, өргөтгөж, тодорхойлолт гарган ажиллана..

Камерын тухай

Хэрвээ та манай камерын системийн талаарх шинэ мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсвэл бүртгүүлнэ үү!